Өвөр монголын морин уралдаанд 60 шандаст хүлэг уралдав
2019-09-10 10:26:57 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өвөр монголын морин уралдаан, Өвөр монголын 6 дахь удаагийн Олон улсын морин спортын наадам зүүн бүс нутгийн уралдаан Улаанхад хотын Харчин хошуунд энэ сарын 7-нд эхэлж, хоёр өдрийн хугацаатай үргэлжлэв.

Тус уралдаанд Бээжин, Хэбэй, Шаньдүн, Ляонин, Өвөр монгол таван муж орны 18 багийн 60 морь шандас сорив. Өмнө нь Өөртөө засах орны 11 аймаг хотод салбар уралдаан, шигшээ уралдаан, урилгын уралдаан 34-ийг зохион байгуулжээ. Энэ удаагийн наадмыг ӨЗО-ы намын хорооны суртал ухуулах хэлтэс, Соёл, аялал жуулчлалын танхим, Спортын товчоо хамтран зохион байгуулсан юм.

Наадмыг зохион байгуулснаар Өвөр монголын морины шинжлэх ухаан, морин аж үйлдвэр, морин соёл, морин аялал жуулчлал, морин спортын хөгжлийг олон нийтэд таниулж, олон газрын хүлэг морьдын хурдыг сорив.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124981278