Хятад Өвөр монголын морин хуурын анхдугаар наадам хаалтаа хийв
2019-09-09 17:12:39 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨМӨЗО-ы намын хорооны суртал ухуулгын хэлтэс, Соёл, аялал жуулчлалын танхим, Өвөр монголын урлагийн дээд сургуулиас зохион байгуулсан Хятад Монголын морин хуурын анхдугаар наадмын хаалтын ёслол болон Монгол морины сэдэвт хөгжмийн концерт энэ сарын 8-ны үдэш Өвөр монголын урлагийн их сургуульд болж, 800 гаруй үзэгч үзэж сонирхов.

Өнгөрсөн сарын 16-ны өдрөөс эхэлсэн уг наадам 24 өдөр үргэлжилжээ. Энэ хугацаанд эрдэм шинжилгээний форум, морин хуурчдын уралдаан, шинэ бүтээлийн бүртгэл, морин хуур урлах үзэсгэлэн гарч, 15 удаагийн дуу хөгжмийн концерт зохиогдож, 1000 гаруй хүн тэдгээр арга хэмжээнд оролцож, үзэгчдийн тоо 30 мянгад хүрсэн байна. Ингэснээр морин хууртай холбоотой өмнө нь зохиогдсон арга хэмжээнүүдтэй харьцуулахад цаг хугацааны хувьд хамгийн урт, агуулгын тал дээр хамгийн баялаг, оролцсон болон үзэгчийн тоогоороо дээд амжилт тогтоожээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124978257