Улаанхүүгийн нэрэмжит тэтгэмжийг Өвөр монголын 17 их дээд сургуулийн оюутанд олгоно
2019-09-09 12:09:49 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 7-нд Хөх хотноо “Улаанхүү сан”-гаас семинар зохион байгуулж, ӨМӨЗО-ы 17 их дээд сургуулийн оюутанд сургалтын тэтгэмж олгох гэрээг үзэглэв.

Уг сан 2008 оноос эхлэн Өвөр монголын их сургууль, Хөх хот үндэстний дээд сургуулийн нийт 770 шилдэг оюутныг шагнаж урамшуулсан байна. Энэ жилээс эхлэн дээрх хоёр сургуулиас гадна шинээр 15 их дээд сургуулийн оюутнуудад шагналын мөнгө олгохоор тогтлоо. Үүнд Өвөр монголын багшийн их сургууль, Өвөр монголын хөдөө аж ахуйн их сургууль, Өвөр монголын аж үйлдвэрлэлийн их сургууль, Өвөр монголын үндэстний их сургууль, Өвөр монголын шинжлэх ухаан мэргэжлийн их сургууль, Өвөр монголын анагаах ухааны их сургууь, Өвөр монголын эдийн засаг аж ахуйн их сургууль, Өвөр монголын эдийн засаг аж ахуйн их сургууль, Бугат эмнэлгийн дээд сургууль, Бугатын багшийн дээд сургууль, Улаанхад дээд сургууль, Хөлөнбуйр дээд сургууль, Жинингийн багшийн дээд сургууль, Бортохойн дээд сургууль, Өвөр монголын урлагийн дээд сургууль болон Ордос хэрэглээний мэргэжлийн дээд сургууль багтжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124977212