Анхан шатны Улаанмөчирийн дуу бичлэгийн архивыг сэргээж байна
2019-08-28 15:21:21 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 27-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Урьхан\ ӨМӨЗО анхан шатны Улаанмөчир чуулгын өнгөрсөн зууны 1950-1990-ээд оны үзэх боломжгүй болсон дүрс бичлэгийг сэргээн дижиталжуулж, урлаг соёлын ховор нандин түүхийн материалыг хадгалан үлдээж байна.

Одоо Сөнид баруун хошуу, Аухан хошуу, Отогийн өмнөд хошуу зэрэг 7 хошууны дүрс бичлэгийн архивыг ӨМӨЗО-ы Архивын газарт сэргээн дахин архивлах түвшний дижиталжуулалт хийн, улмаар хайлт хийхэд амар болгох үүднээс гарчиглан, дата платформд оруулав. Мөн бусад хошууны Улаанмөчир чуулгын архивыг цуглуулах, сэргээх, дижиталжуулах ажил ч давхар хийгдэж байна.

Улаанмөчир нь монгол үндэстэн төвлөрөн суурьшсан газарт уран бүтээлээ туурвиж, малчин тариачинд үйлчилдэг урлагийн хамтлаг юм. Хятадын анхны Улаанмөчир чуулга 1957 онд Өвөр монголын Сөнид баруун хошуунд байгуулагджээ.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011100001124932129