Өвөр монголд зохиогдсон олон улсын хагас марафонд 8000 тамирчин оролцов
2019-08-26 16:51:08 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 24-ний өдрийн цахилгаан мэдээ \Ли Гүөдөн\ ӨМӨЗО-ы Хөнгөн атлетикийн спортын захиргааны төв, Линьши шяний Ардын засгийн газар эрхлэн Өвөр монголын хөнгөн атлетикийн холбоо, Линьши шяний соёл, аялал жуулчлал, спортын товчооноос зохион байгуулсан Линьши олон улсын хагас марафон-2019 болон Өвөр монголын марафоны нэгдсэн уралдаан энэ сарын 24-нд Улаанхад хотод боллоо.

Тус уралдаанд Этиоп, Пакистан, Судан зэрэг 7 улсын болон дотоодын 8000 гаруй тамирчин оролцов.

Тамирчид Линьши шяний Сөнмө талбайгаас өглөөний 8 цагт гарч, буцаад уг талбайдаа барианд орсон юм. Уралдааны зам дагуу ус, хүнс зэрэг тамирчдад шаардлагатай зүйлсийг байрлуулсаны зэрэгцээ нүүдлийн жорлон, эрүүл мэндийн цэгийг гаргасан байна. Уг уралдаан 21 гаруй км-ийн хагас марафон, 10 км-ийн фитнес гүйлт, 4.6 км-ийн бэсрэг гүйлт гэсэн гурван төрлөөр явагджээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124923133