Хурдан морины ойрын зайн уралдаанд түрүүлсэн морийг 30 мянган юаниар байлна
2019-08-22 09:40:43 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-ын Адууны соёлын баяр болон ӨМӨЗО-ы адууны соёлын олон улсын хэмжээний анхдагч үзэсгэлэнгийн үеэрх морьдын ойрын зайн их шагналт уралдаан энэ сарын 19-нд ӨЗО-ы үндэсний цөөнхийн олон түмний соёл спортын төвд эхэллээ.

Тус уралдаанд цэвэр цусны үүлдрийн морьдыг оролцуулж, дөрвөн төрлөөр уралдуулна. Тухайлбал их насны морьдын 1000 метрийн болон 1200 метрийн, дааганы 1000 метрийн уралдаан, шүдлэнгийн 1000 метрийн уралдаан болох юм. Уралдааны нийт шагналын сан 240 мянга юань ба түрүү морийг 30 мянган юаниар, аман хүзүүг 12 мянган юаниар, айргийн гуравт орсон морийг 6 мянган юаниар тус тус шагнах аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124906095