Өвөр Монгол сонгодог морин хуурын үзэсгэлэн зохион байгуулж байна
2019-08-16 16:30:06 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 14-ний өдрийн цахилгаан мэдээ /Ли Гүөдүн/ ӨМӨЗО-ны Соёл аялал жуулчлалын танхимийн мэдээнд, анхдугаар удаагийн Хятад•Өвөр Монголын морин хуурын урлагийн наадмын “Сонгодог морин хуурын үзэсгэлэн” 8-р сарын 16-наас 22 -ны өдрүүдэд Хөх хотын Хөх тал хурлын төвд болж байна.

Сонгодог морин хуурын үзэсгэлэнгийн хугацаанд, зохион байгуулж буй талаас морин хуурын технологийг харьцуулан дүгнэх арга хэмжээ зохион байгуулж, зарим шилдэг үйлдвэр болон үйлдвэрлэгч хувь хүнийг шагнан урамшуулна.

Энэ удаагийн үзэсгэлэнг ӨМӨЗО-ны Намын хорооны Суртал ухуулгын хэлтэс, ӨМӨЗО-ны Соёл аялал жуулчлалын танхим, ӨМӨЗО-ны Урлагийн дээд сургууль зохион байгуулж, Өвөр Монголын урлагийн дээд сургуулийн хөгжмийн сургууль, “Анд” үндэсний хөгжмийг уламжлан шинэчлэх болон нийтэд түгээх төв, Тал нутгийн торгоны зам хөгжмийн соёлыг уламжлах ба судалгааны газраас хариуцан гүйцэтгэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124884964