Oроцон үндэстний соёлыг хамгаалах холбоо байгуулагджээ
2019-08-13 15:40:52 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Oроцон үндэстний соёлыг хамгаалах нийгэмлэгийн анхдугаар хурал саяхан болов.

Уг арга хэмжээнд Өвөр монголын Oроцон үндэстний судалгааны нийгэмлэгийн дэд дарга Хэ Шюегуан оролцов. Тэрээр Oроцон үндэстний соёлыг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, сурталчлах нь алс хэтдээ ихээхэн ач холбогдолтой болохыг онцоллоо. Хурлаар тус холбооны гишүүд үндэсний уламжлалт соёлоо сурталчлан таниулах, түүх уламжлал хадгалах үйлсэд идэвхтэй оролцох, Oроцоний үндэстний соёл уламжлалтай холбоотой ажлыг тасралтгүй өрнүүлэхэд дэмжлэг хүссэн юм.

Oроцон үндэстний соёлыг хамгаалах холбоо нь тус үндэстний биет болон биет бус соёлыг хамгаалах, судалгаа явуулах, сурталчилгаа хийх, төрөл бүрийн симпозиум зохиох, эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг өрнүүлэх, судалгааны үр дүнг солилцох зэрэг үйл ажиллагаа явуулахаар тогтов. Уг холбоо нь ашгийн бус байгууллага байх юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124870584