Хятадад анх удаа монгол бичгийн гар бичмэл, дуу авиаг шивдэг болов
2019-08-06 10:16:32 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 3-ны өдрийн цахилгаан мэдээ ӨМӨЗО-ы монгол хэлний мэдээллийг боловсруулах лаборатори Хятадад анх удаа гар бичмэл болон авиа бүхий монгол үсгийг шивэх аргыг судлан бүтээв. Цаашид монголчууд гар утсан дээрээ гар бичмэл буюу дуу авиагаа монгол үсгээр шивэх боломжтой болов.

Энэхүү монгол үсэг шивэх аргыг Өвөр монголын их сургуулийн профессор Фэй Лүнгээр ахлуулсан багийнхан бүтээсэн байна. “Монгол үсгийг гар бичмэлээр ялган таних болон дуу авиагаар ялгах энэхүү аргыг бид төгс болгохоор ажиллаж байна. Цаашид хэрэглэгч олширвол чадамж нь хурдан төгс болно” хэмээн Фэй Лүн ярилаа.

Мянган жилийн түүхтэй монгол үсгийг өнгөрсөнд хугацаанд бүрэн шивэх арга технологи байсангүй. Уг арга нь монгол хэлний гар бичмэлийг ялган таних шивэх арга, монгол хэлний дууг ялган таних шивэх арга, монгол хэлний үгс холбогдон шивэх арга, монгол хэлний ухаалаг балархай шивэх чадамж зэрэг 6 чадамжтай юм. \Сурвалжлагч Урьхан\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124842121