Олон газрын авторалличид Түнляод цугларна
2019-07-30 16:06:05 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 29-ний өдрийн цахилгаан мэдээ \Шюй Хай\ “Хятадын мөрөөдөл зүтгүүрийн анхдугаар өв тэгш наадам” ирэх 10 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд Түнляогийн Хүрээ хошууны Иньшаваньд болно.

Түнляо хотын дэд дарга Юй Фэнгийн танилцуулснаар, тус наадам нь зургаан хэсгээс бүрдэх бөгөөд тухайн үед автомашины клубүүд болон хувийн машинаар аялахыг хүсэгчид 50 кв.км талбайд чөлөөтэй зорчиж болно. Мөн наадмын талбайд олны танил уран бүтээлчид, хөгжмийн хамтлаг ирж тоглолт тавина. Түүнчлэн элсэн цөл дэх авторалли, авирч мацах тэмцээн зэрэг мэргэжлийн өрсөлдөөнт уралдаан болно.

Хүрээ хошууны Иньшаваний нутаг нь 280 кв.км талбай бүхий Тамын цагаан элснээс бүрддэг. “Найман зуун газар урт цөл”, “Зүүн хойдын нэгдүгээр элс” хэмээгдсэн үндэсний зэрэглэлийн элст цэцэрлэг, тунгалаг гол, үргэлжилсэн дов толгод нь элсний спортыг хөгжүүлэх бололцоог бүрдүүлдэг, бүх Хятадын олон газрын авторалли сонирхогчдын цуглардаг газар юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124816551