ӨМӨЗО-ы баг “Өвлийн спортын 14 дэх наадам”-ын анхны алтан медалийг авлаа
2019-07-30 11:11:30 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Бүх Хятадын өвлийн спортын 14 дэх наадмын эмэгтэйчүүдийн дугуйт тэшүүр+буудлагын тэмцээний аваргууд энэ сарын 27-нд шагналаа гардлаа.

ӨМӨЗО-ы баг муж хамтарсан багийг ахлан оролцож алтан медаль хүртэн, Өвлийн спортын 14 дэх наадмын анхны алтан медалийн эзэд боллоо. Энэхүү төрөл нь Бүх Хятадын өвлийн спортын 14 дэх наадмын анхны албан ёсны тэмцээн юм.

Гурван өдрийн турш зохиогдсон уг тэмцээнд 31 багийн 381 тамирчин 12 алтан медалийн төлөө өрсөлдөх юм. Мөн өдрийн үдээс хойш зохиогдсон эрэгтэйчүүдийн дугуйт тэшүүр+буудлагын төрлийн 4×7.5км-ийн зайн уралдаанд ӨМӨЗО-ы баг муж хамтарсан багийг ахлан оролцож, дахин нэг алтан медаль хүртэв. / Гэрэл зургийг ӨМ-ын өдрийн сонины ерөнхий мэдээллийн сурвалжлагч Янь Чэньгуан, Ли Шиньжьюн/

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124815513