Хөл бөмбөгөөр дагнасан 3000 хүүхдийн цэцэрлэг барина
2019-07-24 17:05:55 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Бүх Хятадын хүүхдийн хөл бөмбөгийн ажлыг удирдах ажлын хэсгийн тамгын газрын тайланд танилцуулснаар, бага насны хүүхдүүдийн дунд хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилгоор 2019 онд хөл бөмбөгийн спортоор дагнасан хүүхдийн цэцэрлэг 3000-ыг барихаар төлөвлөж байгаа аж.

Боловсролын яамнаас хөл бөмбөгийн спортоор дагнасан хүүхдийн цэцэрлэгийг байгуулах туршилтын ажлыг өрнүүлэхээр тогтсон нь хөл бөмбөгөөр хичээллэдэг сургууль байгуулагдсаны дараагийн алхам болж байна. Үүний зэрэгцээ хүүхдүүдийн насанд тохирсон хөл бөмбөгийн дасгалжуулагчийг бэлтгэх хүрээнд энэ оны 7 дугаар сард бүх Хятадын хүүхдийн хөл бөмбөгийн анхдугаар тусгай боловсрол олгох сургалтыг явуулж, цэцэрлэгийн захирал болон багш нараас тус тус бүр 200 хүнийг хамруулна.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124793979