ӨМӨЗО-ы тамирчид бүх Хятадын үндэстний цөөнхийн 11 дэх спортын наадмын морин спортын төрлийн тэмцээнд идэвтэй бэлтгэж байна
2019-07-12 16:24:48 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨМӨЗО-ы Үндэстний хэрэг эрхлэх зөвлөлөөс хангасан мэдээлэлд үндэслэвэл, энэ сарын 12-ы өдөр, бүх Хятадын үндэстний цөөнхийн 11 дэх спортын наадмын морин спортын төрлийн тэмцээн Хөх хот дахь ӨМ-ын үндэстний цөөнхийн олон нийтийн соёл спортын төвд явагдаж, ӨМӨЗО-ы морин спортын төв, Тунляо хот, Хянган аймаг, Эрээн хот зэрэг газрын тамирчид хүлэг морьдынхоо хамт тэмцээнд оролцохоор байгаа аж.

Энэ удаагийн морин спортын төрлийн тэмцээнд ӨМӨЗО, ТӨЗО, ШУӨЗО, Хөхнуур муж, Юньнань мужийн баг зэрэг 9 багийн тамирчид өрсөлдөнө. ӨМӨЗО-ыг төлөөлөн 112 тамирчин, уралдах 90 хүлэг, үзүүлбэрт оролцох 20 хүлэг, 13 тэмээтэйгээ оролцох болно. Үүнд хурдан морины 1000 метр, 2000 метр, 3000 метр, 5000 метр, 8000 метрийн тэмцээн, жороо морины 1000 метр, 2000 метр, 3000 метр, 5000 метрийн тэмцээн, морин дээрээс хадаг шүүрэх, морин дээрээс сур харвах зэрэг 11 бага төрлийн тэмцээнүүд, түүнчлэн морин спорт, тэмээн поло зэрэг үзүүлбэрийн хоёр төрөлд оролцоно.

Бүх Хятадын үндэстний цөөнхийн 11 дэх спортын наадам 9-р сарын 8-наас 16-ны өдрүүдэд Хэнань мужийн Жэнжөү хотод зохиогдоно. Наадамд цаасан буу булаалцах, сувдан бөмбөг, модон бөмбөг зэрэг 17 төрлийн тэмцээн, жич үзүүлбэрийг тоглолтыг зохион явуулна. ӨМӨЗО-ы тамирчид үндэстний бөх, үндэстний морин спорт, олс татах, тэвэг өшиглөх, савлуур, үшү, үндэстний аэробик зэрэг 8 төрлийн өрсөлдөөнт тэмцээн болон бойку бөмбөг, морин спортын эрдэм, цүү булаалцах, андай бүжиг зэрэг үзүүлбэрийн 5 төрлийн тэмцээнд оролцох болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124745149