Өвөр Монголын Шинхэ шШянь аялал жуулчлалын соёл хүнсний баяр наадам зохион байгуулав
2019-07-11 17:17:06 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өвөр Монголын Шинхэ шянь дахь аялал жуулчлалын соёл, хүнсний баяр наадам 7-р сарын 9-ний өдөр нээгдэв. "Гурван мужид алдартай" аялал жуулчлал, соёлын баялаг бүхий жижиг хот Бээжин, Тяньжинь, Хэбэй зэрэг газрын жуулчдын сонирхлыг татахын зэрэгцээ аялал жуулчлалыг хөгжүүлж байна.

Гурван өдрийн аялал жуулчлалын соёл, хүнсний баяраар угсаатны соёлын тоглолт, 100 хүний объёсын гурилын тэмцээн, монгол хүнсний үзэсгэлэн, гамбирын үзэсгэлэн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэн, зуушны үзэсгэлэн, дайллагын үзэсгэлэн, Чуур нуур хоол хийх уралдаан, гэрэл зургийн үзэсгэлэн, уран зургийн үзэсгэлэн болно. Шинхэ ногоон хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүн, орон нутгийн онцлогтой хүнс боловсруулах технологи, аялал жуулчлал, соёл, олон төрлийн баялгийг харуулах болно.

Сүүлийн жилүүдэд Шинхэ шянь "аялал жуулчлал +" стратегийг баримталж, аялал жуулчлалын төлөвлөлт, боловсруулалтыг сайжруулж, эко аялал жуулчлалын газүзэмжийн газрын коридор байгуулж, соёлын элементүүдийг судлах, соёлын аялал жуулчлалыг харилцан солилцох, сурталчлан таниулах үйл ажиллагааг дэмжсэн байна. 2018 онд жуулчдын тоо 600,000-ыг давж, аялал жуулчлалын орлого 42 сая юань болж, аялал жуулчлалын салбар нь ядуурлаас ангижрахад үр өгөөжөө өгсөн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124740844