"Хунт нуур" Хөх хотод тоглох болно
2019-07-09 16:49:11 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Балетын тухай ярихд бид бүгд Оросыг бодож олдог. Өчигдөр Хөх хотын Үдшийн сонины сурвалжлагч Өвөр Монголын Улаан театраас ойлгосноор 7-р сарын 9-нд ОХУ-ын Соёлын яамны харъяат Оросын Москвагийн сонгодог бүжгийн хамтлаг Хөх хотод тоглох болно.

ОХУ-ын Соёлын яамны харъяат Оросын Москвагийн сонгодог бүжгийн хамтлагийг 1968 онд алдартай бүжгийн мастер Мойсеев байгуулж, “ЗХУ-ын бүжгийн тоглолтын хамтлаг” гэж нэрлэн, уламжлалт сонгодог балетыг дэмжих, орчин үеийн балетын шинэ бүтээл гаргах зорилготой юм. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд тус хамтлаг аажмаар өсч, Москвагийн 2 дахь том хамтлаг болж, 100 орчим гишүүдтэй болжээ.

"Хунт нуур" нь балетын урлагийн гэрэл сувд, балетын түүхэн дэх хамгийн агуу бүтээлүүдийн нэг. Хамгийн олон тоглосон, хамгийн олон үзэгчтэй, даян дэлхийн балетын лигт хамгийн их нөлөөтэй юм. Бүжгийн гол жүжигчид олон улсын тэмцээнд 13 алтан медаль, Парисын бүжгийн академийн 3 шагнал хүртжээ. Тоглож байгаа жүжиг 20 гаруй байж, түүнд сонгодог, орчин үеийн балет, өөр өөр стиль, хэв намб, урсгал бүлгийг төлөөлж байдаг байдаг.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124730121