Нараа дагаж тэнгэрийн хаяанаа нүүдэлнэм
2019-07-04 09:44:38 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

“Тэнгэрийн хаяан дахь нүүдэлчин” нь Хөлөн Буйрын хээр талын аялал жуулчлалын бүсийн зуслангийн бүсийн жуулчлалын бааз болон орон нутгийн малчдын хамтран зохион байгуулж байгаа анхны хээр талын экологийн соёлын амралтын газар юм. 3 километр замыг 3 цаг гаруй аялдаг. Жуулчид уламжлалт нүүдэл буудал, малчин айл, талын үзэмж, нутгийн бүтээгдэхүүн, дуу хууртай танилцаж, нүүдэлчний амьдралыг ойлгож болно.

“Тэнгэрийн хаяан дахь нүүдэлчин”-г ажиллуулж буй Ма Хүншян хэлэхдээ, экологи бол хээр талын амин сүнс, жинхэнэ нүүдлийн амьдрал нь тал хээрийг хамгаалаад зогсохгүй жуулчдыг ч татаж, нутаг орны малчдын ашиг орлогыг нэмэгдүүлж байгаа юм гэв.

2019 он бол соёл болон аялал жуулчлалын уялдааг хөгжүүлэх эхний жил. Хөлөн буйр хот экологиор гол болгосон ногоон хөгжлийн үзэл баримтлалыг онцлон, үндэстний өв соёлыг хөгжүүлэн аялал жуулчлалын шинэ брэндийг бий болгож, Орос тосгоны аялал жуулчлал, Цаа бугтны аймаг, Анчдын аймаг, Дагуур үндэстний тариалах тосгон, Их Хянганы ойн хамгаалалтын бүс, Талын малчин айл зэрэг үндэстний соёлын уламжлалыг харуулсан аяллын шугамыг байгуулан, аялал жуулчлал, экологи, үндэстэн, соёл уламжлал зэргийг уялдуулан, амралт, сувилал, сургалт зэрэг олон агуулгыг хамарсан шинэ хөгжлийг бий болгожээ. \Өвөр Монголын Өдрийн сонины сурвалжлагч Ли Шиньжюнь\

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124708609