Олон улсын морин спортын наадам болов
2019-07-02 15:16:38 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өнгөрсөн сарын 29-нд, Хятадын Өвөр Монголын морин уралдаан буюу Өвөр Монголын олон улсын морин спортын 6-р наадам Хөх хотод ёслол төгөлдөр эхэллээ. Мөн Хятадын олон улсынадууны соёлын яармаг нээгдсэн байна.

Сүүлийн жилүүдэд, Өвөр Монгол морин соёлыг ихээр хөгжүүлж,адууны соёлын баярын ажиллагааг тогтмол зохиож, Хятадын морин спортын наадам зэрэг уралдаан тэмцээнийг идэвхтэй эрхлэж, олон жил наадам зохион байгуулсан байна. Ингэснээр мориор гол сэдвээ болгосон өвөрмөц онцлогтой аялал жуулчлалыг бий болгож, мөн мориор сэдэвлэсэн уран зохиол, урлагийн бүтээлүүдийг туурвин, адууны соёлын салбар өрнүүн хөгжсөн байна. Одоо Өвөр Монгол адууны тоогоороо Хятаддаа тэргүүлж, 935 мянган адуутай болсон бөгөөд энэ ньбүх Хятадын нийт адууны 15.6 хувийг эзэлж байна. Ингээд "адуу маллаж өсгөх, уралдах, наадам хийх" зэрэг нэлээд бүрэн дүүрэн үйлдвэрлэлийн сүлжээ болсон байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124699156