Дэлхийн шуудангийн маркийн үзэсгэлэнг үзсэн хүний тоо шинэ дээд амжилт тогтоов
2019-06-18 11:32:54 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Үайний энэ сарын 17-ны өдрийн цахилгаан мэдээ\Сурвалжлагч Ван Шянь, Ляо Жюнь\ Долоо хоногийн хугацаатай явагдсан Хятадын энэ оны Дэлхийн шуудангийн маркийн үзэсгэлэн өчигдөр өндөрлөв.

“Шуудангийн маркийн салбар дахь олимп” хэмээгдсэн олон улсын соёлын солилцооны энэхүү үзэсгэлэнг давхардсан тоогоор гадаад дотоодын 400 мянга гаруй хүн үзэж сонирхож, шинэ дээд амжилт тогтоожээ.

Үзэсгэлэнгийн үеэр нийт 4683 самбар марк дэлгэн үзүүлсэн юм. Долоо хоногийн хугацаанд 11 талбайд адил бус соёлыг сурталчилсан арга хэмжээнүүд болсон байна. НҮБ, Австрали, Шинэ Зеланд, Индонез зэрэг олон улс орны шуудангийн байгууллагууд тус үзэсгэлэнд зориулж сэдэвчилсэн марк хэвлэн гаргасан аж. Үүний зэрэгцээ БНХАУ байгуулагдсаны 70 жилийн хугацаанд гаргасан 1347 бүрдэл, 4668 ширхэг маркийг дэлгэн үзүүлэв.

Уг үзэсгэлэн ирэх жил Лондон хотноо зохион байгуулагдана.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124638220