“Хятад-Монгол-Англи-Япон том толь”-ны цаасан болон цахим хувилбарыг 2020 онд бүрэн дуусгана
2019-06-14 10:35:37 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа монгол нетийн Хөх хотын энэ сарын 13-ны өдрийн цахилгаан мэдээ \Бай Линди\ “Хятад-Монгол-Англи-Япон том толь”-ны анагаахын салбарын гадаад хэлний нэр томьёог тогтоох тухай хурал энэ сарын 12-нд Хөх хотноо болов.

Тус толийг найруулах ажил төгсгөлийн шатандаа орж, урьдчилан тооцоолсноор ирэх онд дуусгавар болох гэнэ. Энэхүү толь нь нийгмийн шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухаан, цэргийн арми, албан бичиг хөтлөлт болон анагаах ухаан гэсэн таван төрлийг хамарсан хятад, монгол, англи, япон дөрвөн хэлний харьцуулсан толь байх юм.

Үүнд байнга хэрэглэдэг хятад хэл дээрх материалыг эх болгож олон төрлийн хятад-монгол тольд суурилан нийгмийн цар хүрээн дэх монгол бичгийн болон орчуулгын ажлын явцад хуримтлагдсан шинэ нэр томъёо болон адил бус орчуулах аргыг ашиглан, интернэтийн арга болон үүлэн хадгалалтын мэргэжлийг уялдуулан дөрвөн хэлний орчуулгын суурь дата хөмрөгийг байгуулж, дараагаар олон хэлний орчуулгын нээлттэй платформыг байгуулж, цахим толийг ашиглалтад оруулахын дээр цаасан хэвлэлээр хэвлэх болно.

Тус толийг 2012 онд ӨМӨЗО-ы Засгийн газрын албан танхимаас зохион байгуулж найруулж эхэлсэн бөгөөд Өвөр монголын их сургуулийн монгол хэлний эх сурвалж болон инженерийн мэргэжлийн багаас мэргэжлийн дэмжлэг авч буй.

Одоогийн байдлаар 500 мянган үгтэй хятад монгол толины дата хөмрөгийг бий болгосны зэрэгцээ нийгмийн шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухаан, цэргийн арми болон албан бичиг хөтлөлтийн төрлийг англи, япон хэл рүү хөрвүүлж дуусгасан байна. Анагаах салбарын үг хэллэгийг англи, япон хэлэнд орчуулах ажлаа эрчимтэй явагдаж байгаа ба 2020 оны эцэс гэхэд цахим болон цаасан хэвлэлийн толь бүгд ашиглалтад орох аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124622528