Уламжлал соёлоо хатгадаг уран гарт бүсгүйчүүд
2019-06-11 17:59:39 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ /Бай Линьди/ “Өвөр монголын хамгийн үзэсгэлэнт хатгамалч бүсгүй” уран хатгамлын үзэсгэлэн энэ сарын 7-нд Өвөр монголын үзэсгэлэнгийн танхимд болов.

Өвөр монголын энэ оны “Соёл болон байгалийн үнэт өвийн өдөр” буюу биет бус соёлын өвийн цуврал арга хэмжээний нэгэн хэсэг болсны хувьд энэ удаагийн үзэсгэлэн нь тус орны хамгийн үзэсгэлэнт хатгамалч бүсгүйчүүдийн уран хатгамлын бүтээлүүд болон бусад оролцогчдын 219 бүтээлийг дэлгэн үзүүлжээ. Эдгээр бүтээлүүд нь сэдэв онцгой, уран гайхалтай байсан нь Өвөр монголын уран хатгамал шинэ түвшинд гарсныг харуулж байна.

Өвөр монголын уран хатгамлын өв тээгч болон уран хатгамлын үйл ажиллагаа явуулж буй иргэд хоорондын солилцоо, харилцан суралцах явдлыг эрчимжүүлэхийн тулд энэ оны 4 дүгээр сард Өвөр монголын соёл аялал жуулчлалын газраас “Төрсөн нутгийн уран хатгамал цаг үеийн гоо төрх-Өвөр монголын хамгийн үзэсгэлэнт уран хатгамалч бүсгүй” тэмцээнийг зохион байгуулжээ. Уг тэмцээнд 9 аймаг хотоос ирсэн 148 хүн оролцсоноос нарийн шүүлтийн дүнд 35 хүнд “Өвөр монголын хамгийн үзэсгэлэнт уран хатгамалч бүсгүй” цол олгосон юм. Энэ удаагийн үзэсгэлэнгийн хүрээнд 35 хүнд “Хамгийн үзэсгэлэнт уран хатгамалч бүсгүйчүүд” өргөмжлөл гардуулсан байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124608862