Өвөр монголын “Цөлийн наадам-III” Найман хошуунд нээлтээ хийв
2019-06-11 09:47:56 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өвөр монголын гурав дахь удаагийн цөлийн наадам Түнляо хотын Найман хошууны Бугатын элсэнд энэ сарын 8-нд нээлтээ хийв.

“Алтан шаргал хотоос үндэсний онцлог гэрэлтэнэ” сэдэвт энэхүү наадмын хүрээнд морь, бөх, сур зэрэг үндэсний спортын тэмцээн болох юм. Үүнээс гадна цөлийн машины уралдаан, цөлийг явган туулах зэрэг уралдаанаар наадмын цар хүрээг баяжуулжээ.

Мөн Бугатын элсний аялал жуулчлалын нөөц бололцоог ашиглан олон улсын хээрийн уулзалт, олон улсын гэрэл зураг, цөлийн хурим, цөлийн эстрадын дуу, түүдэг галын үдэшлэг зэрэг цуврал арга хэмжээгээр улсын хэмжээний жуулчид болон хээрийн спорт сонирхогчдод элсэн цөлийн гайхамшигтай өнгө үзэмжийг таниулахын зэрэгцээ Найман хошууны онцлогт үндэсний соёлыг танилцуулах аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124605325