“100 жил” болсон сонгодог машин унаж улс дамнасан аялал хийв
2019-06-06 17:19:55 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

6-р сарын 4-нд "2019 Бээжин-Парисын Сонгодог машны Ралли" баг Эрээн хотын боомтоос гарчээ.

6-р сарын 4-ний өдөр "2019 Бээжин-Парис Сонгодог машны Ралли"-д оролцсон 123 сонгодог машин, 253 зорчигч БНХАУ дахь уралдаанаа дуусгаад, Өвөр Монголын Эрээн хотын автозамын боомтоор хил даван, хил дамнасан аяллаа эхлүүлэв. Машин нь Bentley, Chrysler, Cadillac, Porsche гэх мэт 10 гаруй брэндийн нэртэй бөгөөд "нас"-аар хамгийн их нь 1907 онд үйлдвэрлэгдэж, хамгийн залуу нь "45 настай" ажээ. Оролцогчид нь Их Британи, Франц, Герман, Итали, Дани, Нидерланд болон бусад орнуудаас ирэлтэй.

"Бээжин-Парисын сонгодог машны ралли" нь Английн Endurance Автомашины холбооноос зохион байгуулсан бөгөөд гурван жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг. 6-р сарын 2-ны өдөр Бээжингийн Жюйюнгүаний Цагаан хэрэмээс хөдөлж, 4-ний өдөр Эрээн хотын боомтоор гарч, 7-р сарын 7-нд Парис хотноо хүрч өндөрлөх бөгөөд 13 мянган км зайтай газрыг 36 хоног аялах болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124592920