Өвөр монгол хөтчийн уралдаан зохион байгуулж байна
2019-06-05 11:17:20 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 5-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ли Юньпин\ Өвөр монголын хөтчийн уралдаан энэ сарын 4--5-ны өдөр Хөх хотод болж байна. Уралдаанаар бэлтгэл сургалтыг төлөөлүүлэх хэлбэрээр хөтчийн ажил төрлийн мэргэжлийг дээшлүүлэн боловсон хүчин бэлтгэхийг ахиулах ба үйлчилгээний төвшнийг улам сайжруулахыг зорьсон байна.

ӨМӨЗО-ы Соёл болон аялал жуулчлалын танхимын дэд дарга Вэй Жыгүө, “Тус уралдааныг ӨМӨЗО-ы Соёл болон аялал жуулчлалын танхим, Соёл иргэншлийн алба, Хүний нөөц нийгмийн баталгааны танхим, Үйлдвэрчний ерөнхий эвлэл, Коммунист залуучуудын эвлэлийн хороо, Эмэгтэйчүүдийн холбооноос хамтран зохион байгуулж байна. Бүх орны хэмжээн дэх аялал жуулчлалын компаниудын хөтөч, аялал жуулчлалын баазуудын тайлбарлагч нар уралдаанд оролцож байна. Уралдаанд онолын шалгалт, мэдлэгийн асуулт хариулт, аялал жуулчлалын баазыг тайлбарлан танилцуулах, ур авъяасын тэмцээн зэрэг төрөл хуваан оролцогчдод мэргэжил дээшлүүлэх, суралцах ба саналаа солилцох боломж олгов” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124585742