Бээжингийн монгол хүүхдүүдийн соёл урлагийн наадам боллоо
2019-06-03 10:49:13 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Бээжингийн монгол үндэстний хүүхдийн урлагийн наадам, Тал нутгийн соёлын өдөрлөг 6-р сарын 1-ний өдөр Бээжин хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Хятад улсын нийслэл Бээжинд амьдарч байгаа монгол хүүхдүүдэд монгол үг хэл, үсэг бичгийг нь өвлүүлэн уламжлах, монгол соёлын орчинг хангах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг “Нар” монгол цэцэрлэгээс санаачлан зохион байгуулдаг энэхүү уламжлалт арга хэмжээний энэ жилийн наадмыг Бээжингийн “Монголын их хуаран” ресторан, Түнляо хотын бизнесийн холбоо зэрэг байгууллага, аж ахуйн нэгжүүд ивээн тэтгэсэн юм. Наадмын үеэр “Нар” цэцэрлэг болон Бээжин, Хөх хот, Ордос зэрэг газрын бага насны авъяаслаг хүүхдүүдийн монгол дуу бүжгийн тоглолт, шүлгийн уралдаан, шатрын тэмцээн, бөхийн барилдаан, монгол үндэстний хувцас загварын үзүүлэг зэрэг монгол соёлын өвөрмөц үзүүлбэр нь үзэгчдийн анхаарлыг ихээхэн татаж, халуун талархал хүлээсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124576738