Хятадын баг 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ
2019-05-29 10:46:02 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өвөр монголын спортын ордонд энэ сарын 26-нд болсон “Хөх хотын гран при” тэмцээнээс БНХАУ-ын баг нийт 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ.

Тус тэмцээн нь Олон улсын жүдо бөхийн холбооны гишүүн орнуудад зориулсан А түвшний тэмцээн юм. 2020 оны Токиогийн олимпийн анхны зогсоолын хувьд энэхүү тэмцээнд 40 гаруй улс орон, бүс нутгийн 400 гаруй тамирчин оролцов.

Манай улсаас 1 эмэгтэй, 9 эрэгтэй тамирчин оролцсоноос 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн ба тав, долдугаар байранд шалгарч, медалийн тоогоороо 9 дүгээр байранд жагсчээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124556341