Соёлын яармагийн хүрээнд байгуулсан санамж бичгийн хэлэлцээрүүдийн нийт өртөг 91 сая юань болов
2019-05-24 16:53:43 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Олон улсын соёлын өв хөрөнгийн арилжааны 15 дахь удаагийн үзэсгэлэн амжилттай боллоо. Энэхүү арилжааны баярт Өвөр монголын 50 гаруй аж ахуй оролцож, ӨМӨЗО-ы соёлын өв хөрөнгийн хөгжил дэвшлийг дэлхий нийтэд таниулав.

Яармагт оролцогчид ч ололт амжилтаар бүрэн дүүрэн байлаа. Нинь Чэний уран хатгамалын гар урлалын бүтээгдэхүүний ХХК яармагийн эхний өдөр 51.8 сая юанийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан бол Өвөрмонголын монгол сэтгэгдлийн соёлыг нэвтрүүлэх ХХК “Tencent” компанитай IP хүрээний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ.

Тус яармагт анх удаа оролцож байгаа Өвөрмонголын арьсан сийлмэлийн соёл урлаг ХХК арваад муж, хотын яармагийн оролцогчидтой урьдчилсан байдлаар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохиролцоод буй. Соёлын яармагийн үеэр ӨМӨЗО-ы 50-аад аж ахуй нэгжийн 75 хувь нь хамтын ажиллагааны санамж бичгийн талаар тохиролцоонд хүрсэн бөгөөд санамжийн хэлэлцээрүүдийн нийт өртөг 91 сая юань болоод байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124538455