Алшаа аймагт Өвлийн спортын наадмын галт бамбарыг хүлээлгэн өгөв
2019-05-16 11:27:55 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 15-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Юй Жя\ БНХАУ-ын Өвлийн спортын 14 дэх удаагийн наадмын галт бамбарыг энэ сарын 15-нд Алшаа аймагт хүлээлгэн өгөв.

Энэ удаа 20 хүн Туурайн ой, Бадын жаран зэрэг газрыг туулж, галт бамбарыг Хар голын адаг дахь Жюй Янь нуурт авчирсан ба туулсан замын нийт урт нь 108 км байжээ. Алшаа аймгийн дэд дарга Чинь Янь, “Сүүлийн жилүүдэд Алшаа аймаг олон агуулга бүхий ард иргэдийн бие бялдарыг хөгжүүлэх ажиллагаа зохион байгуулсан. Өнгөрсөн онд давхардсан тоогоор 100 мянган хүн спортын ямар нэг арга хэмжээнд оролцсон” гэлээ.

Галт бамбарыг дамжуулах арга хэмжээ энэ сарын 1-ний өдөр Өвөр монголын Хянган аймгийн Улаанхотоос эхэлсэн юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124502013