Хятадын үндэстний цөөнхийн утга зохиолын музей ирэх есдүгээр сард 10 жилийн ойгоо тэмдэглэнэ
2019-05-14 17:31:57 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа кирилл нетийн энэ сарын 14-ний өдрийн цахилгаан мэдээ \Баясал\ Хятадын үндэстний цөөнхийн утга зохиолын музейг 2009 оны 9 дүгээр сарын 15-нд Өвөр монголын Багшийн их сургуулийн “Шэн ле” салбар сургуулийн дэргэд байгуулжээ. Хятад улсын 55 үндэстний цөөнхийг бэлгэдсэн нийт 5500 кв.м талбайг эзлэх тус музей 8 үзмэрийн танхимтай.

Музейг Хятадын зохиолчдын эвлэлийн үндэсний утга зохиол сэтгүүлийн орлогч ерөнхий найруулагч асан, монгол үндэстний нэрт зохиолч, утга зохиолын түүхч Т.Сайнбаяр ээлжийн амралтаа авсны дараа 2004 оны 10 сард Бээжингээс нутаг буцаж, Хятадын үндэстний цөөнхийн зохиолчдын судалгааны төвийг байгуулах ажлыг гардан эхлүүлсэн юм. 2005 оны 9 сарын 15-ны өдөр Хятадын үндэстний цөөнхийн зохиолчдын судалгааны төвийг байгуулан, улмаар 2007 оны 5 дугаар сарын 30-нд хураан хадгалах, дэлгэн үзүүлэх, харилцан солилцох, судлан шинжлэх, сурган хүмүүжүүлэхийг уялдуулсан шинжлэх ухаанч чиглэлтэй, орчин үеийн шинэ тоног төхөөрөмжтэй, элбэг хүрэлцээтэй материалтай улсдаа анхны Хятадын үндэстний цөөнхийн утга зохиолын музейг ашиглалтад оруулж, 2009 оны 9 дүгээр сарын 15-нд барилгын нээлтээ хийж байв.

Музей нь 55 үндэстний цөөнхийн 1800 гаруй зохиолчийн 35 мянган зохиол бүтээл, захидал, гэрэл зургаас гадна Хятадын гурван их баатарлаг дууль “Жангар”, “Гэсэр хааны тууж”, “Манас” зэрэг эртний уран зохиолыг багтаасан үндэстний цөөнхийн эртний сурвалж бичгийг хадгалдаг. Мөн ясан сийлмэл бүхий “Монголын нууц товчоо” зэрэг нэн ховор зохиол бүтээлийг хадгалж байна.

2017 онд давхардсан тоогоор дотоод гадаадын 4476, 2018 онд 5351 жуулчин уг музейг үзэж сонирхжээ. Одоо тус музейн хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтыг хийж байгаа ба ирэх 9 дүгээр сард музей байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ үеэр Өвөр монголын Багшийн их сургуулийн Монгол судлалын дээд сургууль, Бээжингийн Багшийн их сургуулийн Хэл утга зохиолын дээд сургууль хамтран “Хятад улсын үндэстний цөөнхийн уран зохиолыг судлан ярилцах хурал, эрдэм шинжилгээний солилцооны хурал зэрэг арга хэмжээ зохион явуулах гэж байна.

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124491241