Үзэсгэлэнт сайхан Шаньши орон
2019-05-13 17:24:11 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 12-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Ван Жиньхуай / Энэ сарын 12-нд Бээжингийн Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн хүрээнд зохиож буй “Шаньшийн өдөрлөг” нээлтээ хийв.

Шаньшигийн цэцэрлэгт хүрээлэнд орж очиход энэхүү экологийн бүс нутаг нь 70 жилийн хугацаанд шараас ногоон өнгөтэй болж хувирсан нь хүмүүсийн харааг булаана. Энэ удаагийн өдөрлөгийн арга хэмжээ “Гурван Жиний шинэ үзэсгэлэнт төрх, Үзэсгэлэнт сайхан нутаг ус” сэдвээр болж байна. Шаньши мужийн цэцэрлэгт хүрээлэнгийн нийт талбай 3050 кв.м ба үүдний хэсгийн үзэмж, өндөр сүрлэг Тайхангийн үзэмж, үзэсгэлэнт Люлянгийн үзэмж, эрчит Фэньхэ голын үзэмж, өнө удаан соёлын үзэмжийн бүс гэсэн 5 хэсгээс бүрэлдэх бөгөөд барилга байгууламж, ногоон ургамал, олон зүйлийн цэцэг нь цогц байдлыг бий болгожээ. Шар хөрс бүхий өндөрлөгт бүсэд байрлах Шаньши мужийн экологийн орчин нь усаар маш ихээр дутагддаг. Ялангуяа Люлян уулын бүс нутгийн экологийн эмзэг байдал нь ядуурал руу оруулж, иргэд нь ядуурал, экологийн сүйрэлд өртсөн хязгааргүйн давтамжад орсон байна. Сүүлийн жилүүдэд Шанши муж нь ядуурлаас гарах болон экологийг сайжруулах ажлыг эрчимтэй хийн өндөр үр дүнд хүрч, Жинь Шанийн хавцалд 600 километрийн ногоон коридорыг байгуулж, хөрсний элэгдлийн 10 сая акр талбайг нөхөн сэргээж, экологи, ядуурлыг бууруулах ажил нь үр дүнгээ өгсөн байна. Фэньхэ гол нь Шаньшигийн эхээ болсон гол ба тус мужийн 1/4-ийн газар нутгаар дайран өнгөрдөг. Бээжингийн Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн Шаньшигийн цэцэрлэгт хүрээлэнд 700 гаруй км урсан үргэлжлэх Шаньшигийн эх болсон голын цоо шинэ дүр зураг хүмүүсийн өмнө дэлгэгдэнэ. Энэ жил Шаньши муж нь Фэньхэ голын урсгалыг сайжруулах ажлыг дахин эрчимчүүлж, 2030 он гэхэд Фэньхэ голын усыг тунгалаг, эрэг нь ногоон, үзэсгэлэнт голын үзэмжийг дахин бий болгох аж. Шаньши мужийн баруун хойд хэсэгт байрлах “Боомтын гаднах баян бүрд” хэмээгдэх Ёу Юй шянь 70 жилийн хугацаанд “Шар” байснаас “Ногоон” болон хувирсан хамгийн тод жишээ болно. 70 гаруй жилийн өмнө эндэхийн ойн бүрхэвч 0.3 хувийг хүрэхгүй, салхи шуурга ихтэй, хүмүүс оршин амьдрах аргагүй болж, эрчүүд нь гадагш явж ажиллан, эмэгтэйчүүд нь идрээ ногоо түүдэг байжээ.

70 жилийн хугацаанд Ёу Юйгийн иргэд мод тарих ажлыг шаргуу явуулж, үеийн үедээ тарьсаар иржээ. Элсийг тогтворжуулан, ногоон бүрд болгосон байна. Өнөөдрийн Ёу Юйгийн ойн бүрхэвч 54 хувьд хүрч, тарьсан мод хэдхэн төрөл байснаас 30 гаруй төрөл болж, эмэнд хэрэглэх ургамал 45 төрөлд хүрчээ.

Шаньшигийн цэцэрлэгт хүрээлэнгийн Шүнь Зийн хөшөөн дээр “Замаг сайтай усанд загас олон ирдэг, Захгүй битүү ууланд зэрлэг амьтад буцан ирдэг” хэмээн сийлбэрлэсэн байлаа. Энэ нь Ёу Юйгийн дүр төрхийг тод харуулсан байна. Тухайн үед амьтны мөр ч үгүй байсан газар нь одоо болоход 50 гаруй төрлийн зэрлэг амьтантай болжээ. Ёу Юй шяний үзэсгэлэнт бүсээр аялахад, моддын дунд шувууд шулганан, шугуй дундуур гол урсаж, туулай, зэрлэг тахиа байнга гарч ирэх бөгөөд хөтөч “Могойноос болгоомжлоорой” хэмээн сануулна.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124488208