Ярилцлагын хурал: Харилцан суралцаж туршлага солилцох гүүр тавина
2019-05-09 16:26:06 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 7-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ү Жялинь\ Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурал удахгүй нээлтээ хийж, дэлхийн хараа дахин нэгтээ Бээжингийн чигт төвлөрөх нь.

Уг хурлаар Азийн соёл иргэншлээс харилцан суралцаж туршлага солилцох платформыг тавьж, олон орны соёлын хөгжил улам хөгжих болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Чинхуа их сургуулийн Мэдээ болон дамжуулгын дээд сургуулийн дэд захирал Жөү Чин-Ань, “Ази бол маш олон соёл иргэншилт эртний улсын голомт. Соёл иргэншлийн олон төрөлт чанар нь улс орнуудын харилцаанд сайн сайхан суурийг тавьж өгсөн. Үүний хамт Азийн олон улс адил бус хөгжлийн шатанд оршиж байна. Эдүгээ Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурлыг хуралдуулах нь эдийн засгийн болон тогтолцооны зөрүүг арилгаж, улам нягтруулахад маш их бодит ач холбогдолтой” гэжээ.

“Азийн соёл иргэншил нь хүн төрөлхтний соёл иргэншлийн явцад томоохон хувь нэмэр үзүүлсэн. Цаашид нэн их хувь нэмэр үзүүлэх нь зайлшгүй” гэж Нийслэлийн багшийн их сургуулийн Түүхийн ухааны дээд сургуулийн тусгай урьсан профессор Нин Чян хэлээд өрнө дахины хүчтэй соёл иргэншилийн дарамтын өмнөөс Азийн улсууд соёл иргэншлийн олон төрөлт чанарыг хамтаар хамгаалах хэрэгтэй. Азийн соёл иргэншлийн цэцэглэн хөгжихөд шинэ хөдөлгөх хүчнийг бий болгохын хамт уг хурлын хүрээнд буруу ойлголт үүсэхээс зайлсхийх нь зүйтэй гэв.

Хятадын олон улсын асуудлын хүрээлэнгийн байнгын дэд захирал Руань Зүнзэ, “Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурлыг хуралдуулах нь Хятадын баримталдаг харилцан хамт орших ойлголтын хүрээнд дэлхийтэй харилцах бодит практик, соёл иргэншлийг хөгжүүлэх тухай Хятадын үүрэг хариуцлагыг харуулж байгаа юм” гэжээ.

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124472796