Хятадын томоохон балетын жүжиг "Тан Ин"-г Латвид тоглолоо
2019-05-06 16:54:55 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Ригагийн энэ сарын 2-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч ГүөЧүнь, Ли Дэпин/ Хятадын томоохон балетын жүжиг “Тан Ин"-г Латви улсын нийслэл Ригад энэ сарын 2-нд тоглолоо.

“Тан Ин" нь СүЖөүгийн балетын чуулгын зохиосон томоохон хэлбэрийн балетын жүжиг бөгөөд Мин гүрний зураач, яруу найрагч Тан Ингийн өгсүүртэй уруутай амьдралыг өгүүлжээ. Дорнын өнгө аяс, өрнийн хөгжим, орчин үеийн бүжгийн элементийг нэгтгэсэн тус балетын жүжиг нь тухай орны үзэгчдийн таашаалд нийцсэн байна.

Зураач Бериеева хэлэхдээ, “Тоглолт маш сайхан боллоо. Жүжгийн дэглэлт шинэлэг, тансаг байлаа. Барууны уламжлалт балетаас өөр, Хятадын соёлын маш олон зүйлүүдийг харуулсанд тус жүжгийн шид оршино” гэжээ.

БНХАУ-аас Латви улсад суугаа Элчин сайдын үүргийг түр орлогч СүнИнлай, “Хятад, Латви нь хол зайтай оршдог ч хоёр улс нь харилцааны урт удаан түүхтэй, хүмүүнлэгийн харилцаа нь өргөн хүрээтэй, нягт холбоотой юм. Хамгийн анх 1997 онд СүЖөү нь Ригатай ах дүү хотын харилцаа тогтоож байсан. СүЖөүгийн балетын чуулга анх удаагаа Ригад ирж тоглож байгаа нь хоёр улс, хоёр хотын хоорондын нөхөрлөлийг нэг алхамаар гүнзгийрүүлж байна” гэжээ. Тус жүжгийг анх удаа хилийн чанадад тоглож байгаа бөгөөд тоглолт амжилттай болж өндөрлөсөн юм.

Рига дахь тоглолтоо дуусгасны дараа СүЖөүгийн балетын чуулгынхан Польшид очиж урлагийн наадамд оролцоно.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124457828