14-р өвлийн спортын гал бамбарыг Уаанхотын Таван сарын нэгний хурлын ордны бууринд асаана
2019-04-30 11:52:32 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Бүх Хятадын 14-р өвлийн спортын наадам 2020 оны 2-р сард Өвөр Монголд болно. 14-р өвлийн спортын бамбар дамжуулах ажиллагаа 5-р сарын 1-нээс Хянган аймгийн Улаанхотын Таван сарын нэгний хурлын ордны бууринд өвтэгш ихээр эхэлж, бүх иргэдийн цас мөсний баяр болж, 14-р өвлийн спотыг олон нийтэд таниулах, оролцуулах, дэмжих уур амьсгал бий болгоно.

Ойлгосноор, 5-р сарын 1-ний өдөр, Таван сарын нэгний хурлын бууринд 14-р өвлийн спортын бамбарыг асааж байгаа нь түүхт, дурсган тэмдэглэх чухал ач холбогдолтой юм. 1947 оны 4-р сарын 23-наас 5-р сарын 1-ний өдөр хүртэл, Өвөр монголын ардын төлөөлөгчдийн хурал энд хуралдсан бөгөөд Хятадын анхны үндэстний цөөнхийн өөртөө засах орон—Өвөр монголын өөртөө засах орны засгийн газар байгуулагдсаныг тунхаглаж, ХКН-ын удирдлага доорх үндэстний цөөнхийн орны өөртөө засахад гэрэлт үлгэр жишээ болжээ.

14-р өвлийн спортын бамбар дамжуулах маршрут нь Хянган—Алшаа—Үхай хот—Ордос хот—Бугат хот—Хөх хот—Улаанцав хот—Шилийн гол аймаг—Улаанхад хот—Түнляо хот—Хөлөн буйр хот, дамжуулах нийт явц 2020 оны 2-р сарын 16 хүртэл үргэлжилнэ. \Сурвалжлагч Ню Тяньжя\

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124437824