2019 Хятадын хүүхдийн үлгэрийн баярын тал нутгийн хүүхдийн үлгэрийн баяр Өвөр монголд болно
2019-04-29 11:03:40 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Адууны соёлын II наадам болон Адууны соёлын олон улсын анхдугаар үзэсгэлэн—2019 Хятадын хүүхдийн үлгэрийн баярын тал нутгийн хүүхдийн үлгэрийн баярын хэвлэл мэдээллийн хурал энэ сарын 28-нд Хөх хотод болов. Энэ нь Хятадын хүүхдийн үлгэрийн баярын зохион байгуулах комисоос Өвөр монголд анх удаа тал нутгийн хүүхдийн үлгэрийн арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа аж.

Хэвлэл мэдээллийн хурлын үеэр уг комисын нарийн бичгийн дарга Жан Минжү, “Тус удаагийн арга хэмжээ нь “Агт хүлэгтэйгээ болзоотой” сэдвийн хүрээнд хүүхдийн үлгэр үзэх, унших, бичих, зурах, ярих ба хүүхдийн үлгэрийн аялал гэх зургаан төрлөөр адуу болон тал нутгийн агуулгатай хүүхдийн үлгэрийн хүрээнд явагдна. Уг арга хэмжээ бүх орны хэмжээнд явагдаж, Өвөр монголын багачууд хүүхдийн соёл урлагийн хүрээн дэх хөгжлийг ахиулж Хятадын олон бүс нутгуудын хоорондох соёл урлагийн солилцоог ахиулах аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124432178