Марафон тэмцээний тоо нэмэгджээ
2019-03-18 16:50:09 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Үндэсний биеийн тамирын ерөнхий газрын Хөнгөн атлетикийн хяналт удирдлагын төвийн дэд дарга, Хөнгөн атлетикийн нийгэмлэгийн дэд дарга Тянь Шяожүнь 16-нд Наньжиний Лишүйд зохиогдсон 2019 оны Хятадын марафон тэмцээний сэдэвт форумд хэлсэн үгэндээ, “ Сүүлийн 5 жил Хятад улсын марафон спорт түргэн хөгжлийн шатандаа орж, 2014-2018 он хүртэлх таван жилийн хугацаанд тэмцээний тоо 40 дахин нэмэгдсэн” гэжээ.

Тянь Шяожүнь Хятад улсын марафон спортын хөгжлийг гурван үе шатаар танилцуулсан юм. 1997 онд Хөнгөн атлетикийн төв байгуулагдахаас өмнө эхлэн хөгжиж, тэмцээнүүд үндсэндээ өрсөлдөөнт спортод үйлчилж байжээ. Тамирчид хэдэн зуугаас хэтрэхгүй, тэмцээнийг 3 цагийн дотор хязгаарладаг, улсын хэмжээний марафон тэмцээн 10 хүрэхгүй байсан юм. 1998-2013 он бол өөрчлөлтийн үе. Тэмцээний дуусах цагийн хязгаарыг уртасгаж, тэмцээнийг олон нийтэд нээлттэй болгон, бүх Хятадын тэмцээний тоо нэмэгдээд 39 болсон. 2014 онд Төрийн зөвлөлөөс “засаглалыг цомхтгох, эрхийг доод шатанд шилжүүлэх, үйлчилгээг сайжруулах” бодлого хэрэгжүүлснээс хойш түргэн хөгжлийн үе шатандаа орж, 2018 онд бүх Хятадын хэмжээнд зохиосон гүйлтийн тэмцээнд 800, хээрийн гүйлтийн болон бусад төрөлд 300 гаруй хүн оролцсон цар хүрээтэй тэмцээн 1581-д хүрч, 5 жилийн хугацаанд 40 дахин нэмэгдэж, тэмцээнд оролцогчдын тоо таван жилийн өмнөхтэй харьцуулбал давхардсан тоогоор 5 сая гаруйгаар нэмэгдсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124249463