Дэлхийн хөл бөмбөгийн чөлөөт өшиглөлтийн тэмцээний нээлт зургадугаар сард Хөх хотод болно
2019-03-12 15:12:32 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

 Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 11-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жш Вэньжэ\ Дэлхийн хөл бөмбөгийн чөлөөт өшиглөлтийн тэмцээн “Free Kick Master China 2019” ирэх зургадугаар сард Хөх хотноо болно.

Уг тэмцээнийг багууд хувиараа зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, энэхүү тэмцээн нь дэлхийн шилдэг бөмбөгчид болон хаалгачдын хоорондын өрсөлдөөн юм. Тус тэмцээн 2004 онд Испанийн Марбелла хотод анх эхлэн зохион байгуулагдсан, хоёр дахь удаа 2008 онд АНУ-ын Хьюстон хотод болж өнгөрсөн. Тус арга хэмжээ нь дэлхийн анхаарлын төвд байдаг бөгөөд нийт 230 гаруй улс болон бүс нутагт шууд дамжуулалг хийж, нэг тэрбум хүн үздэг аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124225487