Өвөр монголын хөдөө аж ахуйн яармаг энэ сарын 15-нд болно
2019-03-12 11:11:10 Эх сурвалж: Хөх хотын оройн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨМӨЗО-ы эдийн засгийн хөгжил ба судалгааг ахиулах нийгэмлэгийн санаачилгаар ӨМӨЗО-ы Хөдөө аж ахуйн танхим, Усжуулалтын танхим, Ой мод болон тал нутгийн товчоо хамтран зохион байгуулах 24 дэх удаагийн Өвөр монголын хөдөө аж ахуйн яармаг болон Өвөр монголын ойн бүтээгдэхүүний III яармаг энэ сарын 15-17-нд Өвөр монголын олон улсын үзэсгэлэнгийн төвд болно.

Уг яармагийн хүрээнд нийт 20 мянган км.кв талбайд зургаан хэсэг павилон байрлуулах юм. Нийт 700 гаруй аж ахуй нэгж оролцож 1200 лангуу тохижуулна. Үүнд дэвшилтэт шинэ технологийн бүтээгдэхүүний 86 аж ахуйн нэгж, 420 тусгай патенттай бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэх аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124224423