Хятадын бокс оффисын ашиг орлого дээд амжилт тогтоов
2019-03-07 14:08:22 Эх сурвалж: CCTV.com
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Эх газрын Хятадад нэг сарын дотор бокс оффисийн ашиг орлого хоёр ч удаа 10 тэрбум юань давсан нь дэлхийд дээд амжилт тогтоожээ. Өмнө нь нэг сарын дотор ийм их ашиг олсон өөр нэг ч орны бокс оффис байхгүй аж. Үүнд шинжлэх ухааны зөгнөлт бүтээл, өдгөө Америкт амжилт олоод буй “Хэсүүлч дэлхий” кино голлох үүрэг гүйцэтгэсэн байна.  

Өнгөрөгч Хаврын баярын амралтын өдрүүдээр нийт найман шинэ кино улсын хэмжээнд дэлгэцнээ гарсан нь сүүлийн гурван жилд байгаагүй хамгийн өндөр тоо болж, хүүхэд залуусыг татсан нь ч үүнд багагүй нөлөөлжээ. Чөлөөт цагаараа кино театрт очих нь хятад залуусын хувьд бараг л орчин цагийн шинэ трэнд болоод буй аж. Тиймээс кино театруудын ашиг орлого нэмэгдэн, үндэсний кино бүтээгчид ч олширсныг Хятадын Киноны архивын газраас мэдээлсэн байна. Тус байгууллагаас саяхан явуулсан судалгаанд хамрагдагсадын 83 хувь нь кино театруудад сэтгэл хангалуун байна. Энэ жилийн хаврын баяраар кино театрт шинэ кино үзсэн хэмээн хариулжээ. 

Хятад улс өнгөрсөн 2018 онд 1082 кино бүтээсэн нь зөвхөн дотоодын зах зээлээс нийтдээ 60 тэрбум юанийн ашиг олсон байна. Энэ оны эцэс гэхэд тус улс дэлхийд хамгийн олон буюу 60079 өргөн дэлгэцийн кино театртай болох аж. 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124204374