ӨМӨЗО-ы Өвлийн спортын II наадмыг Хөлөнбуйрчууд тэргүүлэв
2019-02-22 11:16:04 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨМӨЗО-ы Өвлийн спортын II наадам энэ сарын 20-нд Хөлөнбуйр хотод хаалтаа хийв. Уг наадмаар 90 алт, 85 мөнгө, 83 хүрэл нийт 258 медалийн эздийг тодруулсан байна.

Тус наадам 5 хоног үргэлжилсэн бөгөөд нийт 32 багийн 3000 орчим тамирчин оролцжээ. Тэд тэшүүр, ууланд цанаар гулгах, цасны хөлбөмбөг, хоккей, мөсөн дэх луут завины тэмцээн зэрэг 9 төрлөөр өрсөлдсөн байна.

Тэмцээнд Хөлөнбуйр хотын баг 142 медаль гардаж медалийн тоогоороо тэргүүлсэн бол Шилийнгол аймаг 35-аар дэд байранд, Хөх хот 22 медалиар гуравдугаар байранд шалгарчээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124150094