“Хангай” хамтлаг Австралид тоглов
2019-02-21 15:56:21 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Орон нутгийн цагаар энэ сарын 13-нд Хятадын алдарт хөгжмийн зохиолч Тань Дүнь, Мельбурны симфони найрал хөгжмийн хамтлагтай хамт 2019 оны Хятадын шинэ жилийн тоглолтыг дэлхийн дахинд үзүүллээ. Монгол үндэстний Хангай хамтлаг тэдэнтэй тайзнаа гарч, Австралийн үзэгчдэд дуу хөгжмөөр гойд сайхан бэлэг барьсан юм. Энэ тухай ХОУР-гийн сэтгүүлч Ли Да-Юн Австралийн Мельбурн хотоос мэдээлж байна.

Тань Дүнь Мельбурны симфони найрал хөгжмийн хамтлагтай тав дахь удаагаа хамтран ажиллаж байгаа нь энэ юм. Энэ үдэш Тань Дүньтэй рок симфони концерт сэдвээр Өвөр монгол, Дээд монголын уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй үндэстний "Хангай" рок хамтлаг хамтран тоглосон билээ.

Концерт “Хангай” хамтлагийн "Мандах наран" дуугаар хөшгөө нээж, "Архины дуу", "Хун галуу" зэрэг монгол үндэстний өвөрмөц аялгуу дуу өргөснийг үзэгчид халуун алга ташилтаар мялааж байлаа.

Австралийн үзэгч Сусан Смис, “Тань Дүнь Монгол үндэстний дуу хөгжмийг дэлхий дахины хөгжмийн хэлээр таниуллаа. Монгол соёлд би яахын аргагүй хайртай боллоо. Концерт яг л миний хүсч хүлээснээр боллоо. Би Өвөр монголд очиж үзээгүй. “Хангай” хамтлагийн тухай дуулаа ч үгүй байлаа. Тэдний дууг сонсоод Монгол соёлтой танилцах хүсэл төрлөө. Би Ирланд удамтай Австрали хүн. Тань Дүний найруулсан хөгжим надад Ирланд нутгийн минь уул ус, ард түмнийг санагдууллаа. Уран бүтээл нь улсын хил давсан шүү” хэмээв.

Австралийн үзэгчид дуу хөгжмийг маань талархан хүлээн авч буй нь бид хүн төрөлхтний анхаарал тавьдаг нийтлэг сэдвийг хөндөн уламжилсанд байгаа юм. Энэ талаар хүмүүс сэтгэл нэгтэй байдаг гэж “Хангай” хамтлагийн ахлагч Илч ярьж байлаа. "Бид дуу хөгжмөөр хүн байгаль хэн хэндээ уусах, нутаг усаа хайрлах, өөрийн соёлоо дээдлэх утга санааг уламжилдаг юм.”

Тань Дүньтэй олон удаа хамтран ажилласан Австралийн хийлч Стев Ревс, “Хятадын олон үндэстний дуу хөгжмийг Тань Дүнь хүн төрөлхтний нийтлэг аргаар бүрэн төгөлдөр тайлбарлаж чадсан юм. Хятадын илүү олон дуу хөгжмийг дэлхий дахинд танилцуулахыг хүсч байна. Тань Дүний хөгжмөөс хятадын соёл үнэртдэг. Түүний найруулсан бүтээл дэлхийн чанартай болохоор өрнийн сонсогчид илүү ойлгож хүлээж авдаг юм” гэлээ.

Сүүлийн жилүүдэд Тань Дүнь цагаан сарын үеэр Мельбурн хотноо "дахин урласан" Хятадын дуу хөгжмийн тоглолт хийж, олон фэнтэй болсон бөгөөд нийгэм, олон нийтээс өндөр үнэлгээ авч байна. Австралийн үзэгчид шинэ жилийн концертыг хүсэн хүлээж байгаа нь Хятадын соёлыг хүсэн хүлээж байна гэсэн үг юм. Бид шинэ арга замаар Хятадын соёлыг дэлхий дахинтай хуваалцах боломжтой гэж Тань Дүний ярив.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124146442