Цастай газарт “цусгүйгээр” тулалдаж байгаа нь
2019-02-21 10:35:59 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

“Энэ бол миний анх удаа цастай газрын хөл бөмбөгийн уралдаанд оролцож байгаа тохиолдол юм. Цасан дээр бөмбөг өшиглөх нь хүч чадлыг мэдрүүлж, урам зоригийг хөгжөөдөг юм байна. Иймд олон хүүхэд хөл бөмбөгийн талбай руу ороосой гэж хүсч байна...” гэж Манжуур хотын хөл бөмбөгийн багийн тамирчин Ли Жи хэлэв. Тухайн өдөр ӨМӨЗО-ы өвлийн II спортын цасны хөл бөмбөгийн тэмцээн Хайлаар хотын Шинэ дүүргийн спортын талбайд эхлэв.

Тэмцээн 5 хоног үргэлжлэх бөгөөд ӨМӨЗО-ы 7 аймаг хотын 27 багийн 300 гаруй тамирчин цасны хөлбөмбөгийн тэмцээнд оролцох нь. Цасны хөл бөмбөг нь 5 хүн нэг баг болдог учраас бага талбайд цөөн хүн тоглодог. Тэмцээний хугацаа богино тул ур чадвар ихээхэн шаарддаг. Өөрөөр хэлбэл, мөс цас болон хөл бөмбөгийн спортыг уялдуулсан, нөгөөтэйгүүр хүйтэн цаг агаар болон цасан дээр өнхрөх бөмбөгний чиглэлийг таамаглахуйяа бэрх байгаадаа цасны хөл бөмбөгний онцлог оршдог.

Тухайн өдрийн үдээс өмнө тэмцээн явагдаж, Хянганы баг 10:0 оноогоор Ягшигийн багийг ялжээ. Тэмцээний дараа Хянганы багийн 3 бөмбөг оруулсан Тай Хүнвэй, “Сургуулийн харьяаны тамирчин тул өглөөний цайнаас өмнө нэг удаа бөмбөг өшиглөдөг. Цасан дээр бөмбөг өшиглөх маш сонирхолтой мөртлөө даарахгүй харин хөлрөөд байдаг” гэжээ.

Хөлөнбуйрын хөл бөмбөгийн спортыг удирдах төвийн захирал Ша Юньпэн, “Цасны хөл бөмбөгийн дүрэм нь Өвөр монгол онцлогтой. Энэхүү тэмцээнийг зохиох нь хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болно” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124144626