Орон нутагт мал шинэлүүлэх наадам болжээ
2019-02-15 11:12:01 Эх сурвалж: Синьхуа монгол нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа монгол нетийн Хөх хотын энэ сарын 15-ны өдрийн цахилгаан мэдээ   Өвөр монголын Улаанхад хотын Баарин баруун хошууны Цаагаамөрөн сумын Таванхуа гацааны шарагчин гахай жилийн мал шинэлэлгийн наадам өнгөрсөн лхагва гаригт тус гацаанд болов.

Уг нутгийн малчид малын хишгийн овоо болох “Баянбулагийн овоо”-гоо уламжлалт ёсоор хийморийн дарцаг, таван өнгийн торго, хадаг зэргээх гоёж, зул асаан, идээний дээжээ өргөж, мөргөн даатгаж малын хишиг хурайлав.

Энэхүү мал шинэлэлгийн наадам нь 1957 оноос эхлэслнээс хойш өнөөг хүртэл өвлөн уламжлагдаж байгаа бөгөөд ӨЗО-ы зэрэглэлийн биет бус соёлын өв болжээ.

Наадмын үеэр Баарин баруун хошууны Улаанмөчир чуулгийнхан сар шинийн анхны тоглолтоо хийж, уран бүжиг уянгат дуугаараа малчин түмэндээ шинийн мэнд дэвшүүлэхийн хамт соёлын амьдралын агуулгаа баялагжуулжээ. \Улаанхадын телевиз хорооны сурвалжлагч Эрдэнэбулаг, Цэцэнмөнх\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124119196