“Бүрд сар” роман хэвлэгдэлээ
2019-02-14 11:19:01 Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Саяхан Өвөр монголын нэрт зохиолч Мөнхөөгийн “Тал нутгийн уран зохиолын голдолготой уран бүтээлийг зохион бүтээх төсөл” болох “Бүрд сар” хэмээх роман уншигчтай золгов.

Монгол Улсын “Монгол туургатны сонгодог номын сан”-д сонгогдон орсон зохиолч Мөнхөөгийн анхны роман “Хан монийн сүүрс” Мони уулын хормой дахь Урад нутгийн дээд давхаргын зөрчил мөргөлдөөнийг тусгасан бол “Бүрд сар” роман мөн энэ нутгийн жирийн иргэдийн амьдрал тэмцлээр сэдэвлэж, адил бус амьдралын зам дахь мөргөлдөөн тэмцээн, эцэс төгсгөлийг урлаг тусган, монгол ардын аман зохиолын шидэт реалист харуулаварга барилыг чадамгай ашиглаж, сонирхолтой үйл хэрэг, сонирхолтой үлгэр бомог, хачин гайхамшигт дүрээр зохиолоо сэтгэмжилж, “Сайн санааны үзүүрт тос, муу санааны үзүүрт хө” гэсэн ёс учрыг харуулан, монгол үндэстний хүн байгаль, хүн амьтны хоорондох эелсэг түшилцэн орших будгааль араншныг тусгасан байна.

Уг романы үг хэллэг урсам баялаг, бүрд сар гэх огторгуйн сарны үзэгдлийн санаа ахуйг зохиолдоо уусгасан нь гайхалтай. \В.Гэрэлт\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124114093