ӨМӨЗО-ны Спортын товчоо өвлийн спортын II наадмыг идэвхтэй бэлтгэж байна
2019-02-14 09:44:25 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өвлийн спортын II наадам 2-р сарын 15—21-ний өдөр болно. Бэлтгэл ажлыг сайн хийхийн тулд 1-р сарын 18-ны өдөр, өвлийн спортын II наадмын бэлтгэл ажлыг ахиулах хурал Хөлөн буйр хотод хуралдлаа. ӨМӨЗО-ны Спортын товчооны дэд дарга Жян Баодүн, Хөлөн буйр хотын дэд дарга Люй Гүйхэ хуралд оролцож, ӨМӨЗО-ны Спортын товчооны Хүүхэд залуучуудын спортын газар, Уралдааны спортын газрын удирдах хүмүүс болон Хөлөн буйр хотын Уралдааны бэлтгэл комисс зэрэг байгууллагын удирдах хүмүүс хуралд оролцжээ.

Өвлийн спортын II наадам Хөлөн буйр хотод болох гэж байгаа тул Уралдааны бэлтгэл комисс ажлаа байрлуулж, бүх талаар хэрэгжүүлж, цагаан сарын хугацаанд нээлтийн ажиллагаа, уагийг урвуу тоолох, багаж хэрэгсэл, уралдаан зохион байгуулах, хүлээн авах, аюулгүй байдлыг хангах зэрэг бэлтгэл ажлуудыг сайтар хийх хэрэгтэй гэж хурлаас чухалчлав. Өвлийн спортын наадмаар дамжин, нийт иргэдийн мөс цасны спортонд оролцох идэвхжлийг бадруулж, ӨЗО-ны мөс цасны спортыг дэлгэрүүлэх болон мөс цасны аж үйлдвэрийн хөгжилд амьжралын хүч нэмэрлэх хэрэгтэй гэж шаарджээ.

Уралдааны бэлтгэл ажлын комисс танилтаа дээшлүүлж, үүрэг хариуцлагаа гүйцэтгэх хэрэгтэй. Ажлын хатуу чанга сахилга бат тогтоож, бэлтгэл ажлын байдлыг цаг даруйд нь цэгцэлж, холбогдох байгууллагуудын үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж байгаа байдал болон ажлын үүргээ баталгаажуулж байгаа байдалд хяналт тавих хэрэгтэй. Хамтран ажиллахаа эрчимжүүлж, бэлтгэл ажлыг идэвхтэй хийж, ажлуудаа төгс амжилттай биелүүлэхийг хурлаас шардлаа.

 

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124112464