Хөх хотын Их зуу хийдийн XII соёлын ажиллагааны нээлт эхлэв
2019-02-11 16:22:47 Эх сурвалж: Хөх хотын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 10-ны өглөө Хөх хотын XII соёлын ажиллагааны нээлт яруу сайхан тоглолтоор эхлэв.

Тоглолтын багуудад Юйчюань дүүргийн Соёл спортын товчоо, Хорооллын Улаанмөчирийн ерөнхий хамтлаг, Хорооллын Улаанмөчирийн Хумьшим бодьсатвын сүмийн бие чийрэгжүүлэх өртөө, Лянчэн шяний Ардын зан үйлийн янгарын хамтлаг зэрэг дөрвөн хамтлагийн нийт 24 баг оролцож, янгар, хуурайн онгоц, андай бүжиг, хэнгэрэг, луу арслан бүжиглүүлэх, том толгойт бүүвэй, том сүүх, жижиг дэнлүү, цэцэгт шүхэр зэрэг 23 зүйлийн тоглолттой, том толгойт гахай, илжиг, баруунш аялсан тэмдэглэл, найман дагина, бишгүүр, гахай багш, тэрэгт дэнлүү, торгон шүхэр зэрэг 23 зүйлийн тоглолттой, нийт 486 хүн оролцжээ.

Танилцуулсанаар, энэ удаагийн сүмийн хурал нь “Хөх хотноо нар хур тэгш, Буянт эх орноо магтан дуулцгаая” гэсэн сэдэвтэй, “Хашийн айзамт Хөх хот”, “Хур бороо тэгш Хөх хот”, “Ирээдүйгээ бараалнам” 3 том хэсэг 50 гаруй шинэлэг санаа, баялаг агуулга, ардын зан үйлээр сэдэвлэж, соёл спорт цэнгээнийг харуулсан ажиллагаа болно. Сүмийн хурал 2-р сарын 10-наас мөн сарын 19-ний өдөр хүртэл үргэлжилж, голдуу Их зуу хийд—Дашэнкүй, Юйчюань дүүргийн номын сан, Их говийн соёлын хүрээлэн, Юйчюань дүүргийн соёлын ордон, Эх оронч хүмүүжлийн бааз зэрэг газруудад зохион байгуулагдах болно.

2008 онд Хөх хот анх удаа цагаан сарын арван тавны соёлын наадам зохнион байгуулсанаас нааш арван нэгдэх удаагаа иймэрхүү ажилагаа зохион байгуулж, нийгмийн маш сайн үр ашиг олж, иргэдийн хүрээллийг олж, Хөх хотын соёлын ажиллагааны брэнд төсөл болж, Хөх хотын цагаан сарын наадамд гүнзгий агуулга нэмэрлэсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124100760