Өвлийн амралтын “Давтан боловсрох анги”—Өвөр монголын анхны жудо бөхийн өвлийн лагерыг сурвалжилсан нь
2019-01-31 09:03:52 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын 1-р сарын 27-ны өдрийн цахилгаан мэдээ

“Би өөрөө дуртай ирсэн”, “Би жудо бөхөнд дуртай”, “Би ч гэсэн дуртай”, “Би аав ээжээ шаардаж байгаад хүргүүлж ирсэн!” гэж яагаад өвлийн амралтын энэ ангид ирсэн тухайгаа хүүхдүүд булаацалдан хариулж гарлаа.

Энгийн соёлын хичээлийн давтан боловсрох ангитай харьцуулбал, энэхүү “давтан боловсрох анги”-д ширээ салдалгүй бөгөөд хүүхдүүд дасгал даалгавар хийх шаардлагагүй, харин сургалтын ордны шалны тал хагасыг эзэлсэн зөөлөвч болон жудо бөхийн хувцастай дасгалжуулагчид л харагдана. Энэ бол ӨМӨЗО-ны Жудо бөхийн холбооны эрхэлсэн 10 хоногийн хугацаа бүхий анхны жудо бүхийн хаалттай удирдлагат өвлийн лагер болно. Хүүхдүүд болон дасгалжуулагчид хамт хонож хамт хооллож хамт давтан боловсордог.

Өдөр бүрийн давтан боловсролт Хөх хотын Дүнфан сургуулийн Спортын ордонд явагддаг. Орж очсоор дасгалжуулагчдаа ёслож, жудоны хувцсаа өмсөөд, бүсээ бүслүүлж, бэлтгэл хийж, үндсэн хөдөлгөөн суралцаж, харилцан барилдах зэргийг эмх замбраатай гүйцэтгэдэг.

Чэнь Хүйянь бол энэ удаагийн жудогийн өвлийн лагерын дасгалжуулагчийн нэг бөгөөд мөн ч Дүнфан сургуулийн жудоны дасгалжуулагч, тус сургуульд жудо бөх дэлгэрүүлэх ажиллагаа өрнүүлээд 3 жил гаруй болж байх юм.

“Эхлээд “хоёр хичээл”-ийн хэлбэрээр дэлгэрүүлж байсан бөгөөд уг сургуульд дөнгөж арван зургаахан хүүхэд оролцож байсан. 2016 оноос эхэлж 3—5-р ангийн сурагчдын долоо хоног бүрийн биеийн тамирын хичээлд нэг удаа жудогоор хичээллэдэг болсон юм. Зонхилох сурагчид жудонд маш бахтай, зарим хүүхэд бас өөр газарт очиж тэмцээнд оролцоод нэлээд сайн амжилт олсон шуу” гэж Чэнь Хүйянь хэлэв.

Бэлтгэл, үндсэн хөдөлгөөний боловсролын дараа даруй барилдаж эхэлдэг, үүнд хүүхдүүд маш дуртай, барилдах тохиол олдсоор тэдний царайд баярласан байдал тодордог. Барилдах тохиол олоогүй хүүхэд хэдийгээр урам нь бага зэрэг харьдаг ч удалгүй бусдын барилдахыг сонирхож тэдэнд хөгжөөн нэмж өгдөг.

8 настай Тянь Хао жудо бөх боловсроод удаагүй боловч түүний бие бялдар сайн, нэгээс хоёр жил боловсорсон хүүхэдтэй барилдаад ялагдах нь ховрхон байлаа.

“Энгийн үед боловсроход тэр намайг дийлдэггүй, гэхдээ би ч түүнийг чадахгүй, миний мэргэжил сайн гэхэд түүний бие том” гэж Тянь Хаогоос хагас толгой намхан Дүө Дүө нэг удаагийн тэмцээнд Тянь Хаод ялагдаад талбайгаас гарахдаа хоёулын хоорондох зөрөөгөө дүгнэн хэлж байлаа.

“Би барилдах дуртай, энгийн үед боловсрох бол мөн ч тун чухал байдаг, учир нь нарийн хянамгай боловсрохгүй бол барилддал дийлэгдэх болно” гэж долоохон настай Чигч хэлнэ.

“Ас тулан барилдахад хүүхэд ялагдсан шалтгаанаа эрж олохгүй байдаг, энэ нь мөн ч нэг нугарал бүдрэлд тулгарсны дараах сайн хүмүүжил болдог. Ялагдсан хүүхэд би хүнтэй адилхан боловсорсон байтлаа яагаад түүнд ялагдсан бэ? Яаж боловсорвол сая ялж чадах вэ, чухам яаж боловсорвол зохих вэ?” гэж бодоцгоодог гэж Чэнь Хүйянь хэлээд, цөөн бус хүүхэд цөм эхлэнгүтээ ялагдсандаа сэтгэл хөрөхгүй, аажимдаа өөрөө шалтгаанаа эрж боловсорч эхэлдэг гэжээ.

Насаар бага шиг хэдэн хүүхэд “гэрээ санаж байна” гэж хэлж байсан хэдий ч энэ удаагийн өвлийн лагерын ололтоо ярьсаар тэдний царайд баяр бахдлаар дүүрч, хэдэн хоногт сурсан зүйлээ дүрслэгээр ярьж, хэд ялагдаж хэд ялснаа ч андахгүй ярьж гардаг.

Үндэсний жудо бөхийн дасгалжуулагч асан Ли Бинь энэ удаа гурван өдрийн чөлөө гаргаж өвлийн лагерт оролцсон хүүхдэд зааварчилгаа өгсөн байна.

“Энэ удаагийн өвлийн лагерын ажиллагаа намайг Хятадын жудо бөхийн ирээдүйд бүрэн итгэлтэй болголоо. Хүүхдүүд маш хурдан, маш хянамгай сурдаг байна. Тоглоом наадмын дунд зарим мэргэжлийн хөдөлгөөн оруулж, хүүхдүүдийг тоглох дунд сургаж, суурь мэргэжлийг эзэмшүүлдэг, тэд арван дөрөв таван насалсаар боловсронгуй болчихно” гэж Ли Бинь хэллээ.

Өвөр монголын жудо бөхийн холбооны нарийн бичгийн дарга Бао Жиньлүн сурвалжлагчид хэлэхдээ, энэ удаагийн жудо бөхийн өвлийн лагер бол бид жудо бөхийг сургуулийн хүрээнд оруулах ажиллагаа өрнүүлсэн 3 жилийн дараах нэг удаагийн “сорилт” болно гэжээ.

“Өвөр монгол жудо бөхийг сургуулийн хүрээнд оруулах ажиллагаа өрнүүлээд 3 жил гаруй болж байна, бидний зорилт бол жүдо бөхийг 100 сургуульд оруулна, одоогоор 20 гаруй сургууль жудо бөхөөр хичээллэж байна. Энэ удаагийн өвлийн лагер бол нэг удаагийн сорилт, иймэрхүү хэлбэрээр жудо бөхөнд сонирхолтой хүүхдийг нэн сайн боловсруулж дээшлүүлэхийг хүсэж байна” гэж тэрээр хэлэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124065764