Дэлхийн цанын залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Хятадын 20 гаруй тамирчин оролцож байна
2019-01-24 16:27:57 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Финляндын энэ сарын 22-ны өдрийн цахилгаан мэдээ \Сэтгүүлч Ли Жижы\ 2019 оны Дэлхийн цанын залуучуудын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-нд Финляндын Лахти хотод нээлтээ хийв.

Тэмцээнд Хятадын 20 гаруй тамирчин оролцож байгаа ба 20-иос доошхи насны тамирчдын холын зайн цанын уралдаан, цамхагаас цанаар харайх, нордикийн хосолсон уралдаан, эмэгтэй нордикийн хосолсон уралдаан, 23 наснаас доошхи тамирчдын холын зайн цанын уралдаанд оролцов.

Уралдааны зөвлөлийн бүртгэлээр 21, 22-ны өдөр дөрвөн алтан медалийн эзэн тодров. Норвегийн тамирчин эмэгтэй 20-иос доош насны богино зайн цанын уралдааны аварга, Оросын тамирчин эрэгтэй багийн аварга болов. 23-аас доошхи насны эмэгтэй холын зайн цанын уралдаанд Шведын эмэгтэй тамирчин тэргүүлж, Норвегийн тамирчин эрэгтэй багийн алтан медалиар энгэрээ мялаав.

20, 21-ны өдөр Хятадын хоёр тамирчин шигшээ уралдаанд оролцож, Бао Линь 20 наснаас доошхи холын зайн цанын уралдаанд 29-р байр, Жү Минлян 23 наснаас доошхи хол зайн цанын уралдаанд 15-р байр эзлэв. 22-ны өдрийн эмэгтэй 5 км-ын цанын уралдаанд Хятадын тамирчин Динигел Иламүжян болон Баяни Линь Фэнь тус тус 26, 33-р байр эзлэв.

Энэ удаагийн уралдаанд нийт 40 гаруй улс орны 700 гаруй тамирчин оролцож байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124037449