Урад адуучдын мөнгөн өвлийн наадам болов
2019-01-09 15:58:44 Эх сурвалж: Синьхуа монгол нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа монгол нетийн Хөх хотын энэ сарын 9-ний өдрийн цахилгаан мэдээ Урадын дундад хошууны Ганцмод суурины Баянцагаан гацаанд “Урад адуучдын холбооны III цуглаан болон мөнгөн өвлийн наадам” өчигдөр болж өнгрөв.

Урад адуучдын холбоо өнгөрсөн оны 1 дүгээр сард байгуулагдаж ийнхүү жилийн ойгоо тэмдэглэж байна. Одоогоор Ганцмод суурин, Цонж сумын адуучдыг багтаасан 92 гишүүнтэй. Анхны адуун соёлын найраа Цонж сумаар нутагтай холбооны ахлах Хүчтийнд хийсэн бол тус удаа Ганцмод суурины Баянцагаан гацааны адуучин Мандах болон Заяа гардан хийж байгаа нь энэ билээ.

“Монгол адуугаа хайрлаж, үр хүүхдээ сургаж, заан жолоодлого өгөх зорилготой тус наадмаа зохион байгуулж байна. Бид одоо ингэж хийхгүй бол цаашид монгол адуугаа үржүүлж өсгөх хүн ховордох болно” гэж адуучин Мандах ярилаа.

Тус наадамд 10 км-ын уралдаанд 50 гаруй морь уралдуулж, Баярын хээр, Голугийн саарал, Цогбаатарын шарга, Борчулуугийн ухаа, Алтаншагайн бор морь үзүүр тавд тодров. Энэ үеэр хашир адуучин, хашир уургачин, ганган морь шалгаруулах зэрэг арга хэмжээ болов. Үүнээс гадна тус хошууны Улаанмөчир чуулгынхан хүрэлцэн ирж, ая дуугаа өргөн наадамд хөг нэмсэн аж. \Нийтлэл зургийг Урадын дундад хошууны Намын хорооны Ухуулах хэлтсийн Б.Бөхөө\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001123967120