Хятад Монгол Оросын гар урлал уран зургийн үйлсийн солилцооны долоо хоногийн арга хэмжээ болж байна
2019-01-08 17:29:04 Эх сурвалж: Синьхуа монгол нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа монгол нетийн Хөх хотын энэ сарын 7-ны өдрийн цахилгаан мэдээ Хятад Монгол Орос гурван улсын гар урлал уран зургийн солилцооны долоо хоногийн арга хэмжээ өчигдөр Өвөр монголын Урадын дундад хошуунд эхлэв. Уг арга хэмжээ нь “Харилцан солилцож харилцан суралцан, хамтаар байгуулж хамтаар эдлэх” сэдвийн хүрээнд Урадын дундад хошууныс Засгийн засраас Хятад Монгол Оросын гар урлал уран зургийн бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм.

“Нэг бүс Нэг-зам” нь улсуудын эдийн засаг соёл нийгмийн хөгжлийг ахиулж, нөхөрлөлийг бататган, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдэлийг байгуулахад чухал ач холбогдолтой юм. Гар урлал уран зураг нь соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг болсны хувьд орнуудын соёлын коридорын бүтээн байгуулалтыг ахиулахад чухал ач холбогдол өгч үйлдлээ бадруулсан байдаг. Урад нутаг нь умардын нүүдлийн соёл, тариалах соёл ба нүүдэлчин ардын соёлын шилдгийг нь уламжлан авснаар Урад монголчуудын гар урлал түргэн хөгжиж, өдөр ирэхүйеэ төгөлдөржин, орон нутгийн онцлогоор ил тод, агуулга элбэг баялаг уран дархны ур эрдмийг гайхуулсан гар урлалыг алхам алхмаар бүрдүүлсэн байна.

Тус үзэсгэлэнд “Урад омогшил”, гурван орны урлагийн бүтээлийн үзүүллэгийн талбар гэж хуваав. “Урад омогшил”-д Урадын уран дарханчуудын уран бүтээлийг дэлгэн үзүүлж хас сийлмэл, чулуун зураг, мөнгөн засал чимэглэл, уран хатгамал зэрэг бүтээлээр гол болгоно. Гурван улсын урлагийн бүтээлийн үзэсгэлэнд голдуу Хятадын уран зургийн нэрт багш Ван Гүөли, Оросын Буриадын их дархдын бүтээлийг дэлгэн үзүүлэх болно. Үүний зэрэгцээ Баяннуур хотын гар урлал уран зургийн алдартныг шалгаруулах, “Ядууг бууруулан сурлагыг тэтгэх” гар урлал уран зургийг үнэ хаялцан худалдах, гурван улсын гар урлалыг хөгжүүлэх эрдэм шинжилгээний хурал, цагаан идээ хийх уралдаан, монгол хувцас заслын үзүүлбэр зэрэг цуврал ажиллагаатай. \Нийтлэл зургийг Урадын дундад хошууны Намын хорооны Ухуулах хэлтсийн Б.Бөхөө\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123962466