Залуу дуучин Эрдэнэсүх “Дээвэр өргөсөн дэлхийн шуранхай” CD цомгоо тараав
2019-01-07 17:05:36 Эх сурвалж: Синьхуа монгол нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа монгол нетийн Хөх хотын энэ сарын 7-ны өдрийн цахилгаан мэдээ \Х. Үзэсгэлэн\ Залуу дуучин Эрдэнэсүх “Дээвэр өргөсөн дэлхийн шуранхай” анхны CD цомгоо өчигдөр Хөх хотноо тараав.

Уг цомогт Эрдэнэсүхийн дуулсан “Их богд булган хангай”, “Хуурын утас”, “Эртийн цагаан буян”, “Өнгийн гэрэл”, “Яаж гүйцнэ вэ”, “Бор бор бялзухай”, “Өлгий цагаан гэр”, “Эрдэнийн галбарасан”, “Дөрвөн цаг”, “Соёг бор”, “Ариун тэнгэр”, “Богд Чингис” гэх 12 монгол ардын дуу багтсан байна. Мөн тус цомогт дуулагдсан дуунууд нь тухайн орон нутгийн онцлог, өнгө будгийг харуулахыг зорьсон төдийгүй дууныхаа тойронд үлгэр учрыг тусгай дагалдуулан нэвтрүүлснээрээ онцлог юм.

Эрдэнэсүх, ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Булаг сумын Жаргалант гацаанд нутагтай. Дуу урлагт дур бахтай байдаг тэрээр 2008 онд Улаанахдын дээд сургуулийн дДуу хөгжмийн салбараасыг уртын дуу болон морин хуурын мэргэжлээр дүүргэсэн байна. 2014 онд нутагтаа “Уянгын түрлэгтэй унаган нутаг” бие даасан анхны тоглолтоо нутгийн зон олондоо хүргэж байсан бол 2015 онд Ганьсу мужид болсон бүх Хятадын үндэстний цөөнхийн язгуур дууны уралдаанд алтан медаль хүртэж, мөн онд Шилийн гол аймгийн хоёрдугаар хугацааны залуу дуучдын телевизийн шагналт уралдаанд тэргүүн байранд тодорсон байна. 2017 онд “Хувилай хаан” кинонд Арцзаяа жанжны дүрийг бүтээсэн аж. Одоо тэрээр Хөх хотын Түмэд зүүн хошууны Улаанмөчирт дуучнаар ажиллаж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001123958165