Хятадын талбайн бүжгийн уралдаанд Өвөр монголын баг гуравдугаар байр эзлэв
2018-11-16 11:47:15 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ оны бүх Хятадын талбайн бүжгийн уралдааны шийдвэрлэх тэмцээн Хүвэй мужийн Үхань хотод хоёр хоног явагдаж өндөрлөв. Энэ үеэр Хятадын 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хотын 59 багийн 1000 гаруй бүжигчин оролцов гэж Өөртөө засах орны нийгмийн спортын төвөөс мэдээллээ.

Өвөр монголоос Баяннуур болон Хөх хотын багийнхан “Омог төгөлдөр бүтээн байгуулагч”, “Үзэсгэлэнт сайхан Урад нутаг”, “Цэлмэг хөх огторгуй”, “Өлзий билэгт магтаал” бүжгээрээ оролцож, уралдааны гуравдугаар байранд шалгарчээ.

Хятадын талбайн бүжгийн уралдаан гурав дахь жилдээ амжилттай зохиогдож байгаа бөгөөд цараа хүрээ, нөлөө тусгал, оролцогчдын тоогоор хамгийн том тэмцээн болж, жил бүр 100 гаруй мянган хүн оролцдог болсон байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123723799